2023/12/28

 


Амьдрал цаг хугацаанд захирагдах хэдий ч

Суу билэг хэдэн зууныг дамнан яригдах юм... 

2021/02/23


Хол ч юм шиг хажууханд ч юм шиг мутарт мэдрэгдэх

Нар ч юм шиг саран ч юм шиг сэтгэлд гэрэлтэх

Зүүд ч юм шиг зэрэглээ ч юм шиг мэлмийд харагдах

Чихэнд хөгжим адил уянгалах нь

Зүрхэнд цагийн зүү адил цохилох нь... 

 

Таавар

Нойрны даруулга тэр юу вэ?

Хайрын даруулга тэр юу вэ?



 Агаарт сарнихгүй

Алдагдал байхгүй

Уушигаас уушгинд

Зүрхнээс зүрхэнд

2021/02/09

 

Хан буурал дэлхийн 

Хайрын нэгэн мөчир

Ханхөхий баян хангайн

Хараа булаам нүдэн цэцэг

Мяндас зөөлөн хатан ижийн хайранд умбаж өссөн

Мятаршгүй зоригт хан аавын халуун цусанд буцалж торнисон

Ухаан саруул үзэсгэлэнт охин үр минь

Уужим сайхан сэтгэлт бүсгүй заяа минь 

Хорвоод мэндэлсэн ашдын билэгт өдрийн

Хосгүй жаргалыг мэдрэн баясч

Хойшдын сайхныг зөгнөн мишээж

Ховорхон хүмүүн заяандаа залбиран шивнэж

Хоёр буурлын ачийг санан талархаж

Хотол дэлхийг хотойтол баярлаарай...


 

Цонхны цаана цас бударна

Цонхны наана сэтгэл үймэрнэ

 

Цастай тэнгэрийн өнгө орог саарал

Цалгин сүлэгдэх цайны өнгө бор шаргал

Мандах нарны өнгө улаан шаргал

Манлай говийн элсний өнгө алтан шаргал




Хавар эрт санаандгүй шүргэлцэн зөрж унасан цэцэгсийн үр 

Намар хэнз адил соёолон ургахдаа

Өвлийн анхны цасан дарахаас өмнө

Бие биенээ хайн тэмүүлсэн цэцгийн дэлбээ бас навч адил 

2021/01/31

 Бардам зан ихэдвээс

Балаг тарих нь олширном

Баярхаж хэт таахалзваас

Барцад гай дуудах нь элбэгшнэм...


 Хавар

Урин хавар учран золгоход 

Үндэс бүхэн амилан хөдөлнө

Учиртай хавар эргэн ирэхэд

Үеийн залуус дуу хуураар бялхана

Эртэч хавар айлчлан морилоход

Нүүдлийн шувууд ганганан дуугаралдана

Хайлган хавар хажууд уярахад

Хамаг мал амтны нүд сэргэнэ

 

 

... Алтны төлөө шунаж баян амдарснаас

Тархины хүч чадлыг мөлжин суух нь дээр

 Харуул

Харсан бүхнээ тайлагнана

Орсон гарснаа хянана

Хатуу чанд манана

Харуул

Уул шиг алсаас торойно

Цайз хэрэм мэт бат зогсоно

Учир байдлыг нягтлан шалгана

Харуул

Хар уул сүндэрлэнэ

Уулыг хараад сүрдэнэ

 Би гэж өөрийгөө дөвийлгөн

Минийх гэж бусдаас харамлан өмчирхөж

Би бол гэж өөрийгөө хөөргөж

Минийх гэж өөртөө бүхнийг хурааж байгаа хүнийг

Бэртэгчин зан зөвхөн өөрийг нв 

Өөрийг нь эцэс сүүлд нь хумин шахаж боомилно...


 Би-гээс Бид

Бид-нээс Манайх

Манайх-аас Бүгдэд


 

Чи

Чи-яруу найраг

Чи-Уянгалаг дуу

Чи-сонгодог уран зохиол

Чи-содон бүтээл

Чи-чихрийн цуглуулга

Чи-чимээгүй дурлал

Чи-хаврын салхи

Чи-үхэшгүй мөнхийн цагаануул цэцэг

Чи-цайлган сэтгэл

Чи-бодлын манан

Чи-борхон зүрхний минь цохилт