2016/07/22
Эрхэм бичгийн хүмүүн хүндэт ах Дожпаламын Хурц таны бүтээлээс дурсахуй дор...
Хүйн холбоотой нутаг
Хилийн дээс давж салгуу ганцаар явахдаа
Хүйн холбоотой нутгаа бэтэг хагартал санадаг аа
Хэлгий уураг шиг зөөлөн хэдхэн чулууг нь атгачихаад
Хэний ч хүүгийн өмнө юмтай хүн шиг ханхалздаг аа
Хасагт хайрхан уулаа морь болгон үүрсүүлж
Харуй бүрийг зүсэн од шүүрч давхидаг аа
Халуу дүүгсэн өврийг нь манцуй болгон нөмөрчихөөд
Хага ташсан жаврыг цуу татан эрэмшидэг ээ...
Ээжийн хайр
Гуниг гунигаа хагацааж дурлалд чи бүдрэвч
Гуйлгаж туниж сурсан ээжийгээ нэг санаарай
Гал халуун дурлал ахиад чамайг соривол
Ганцхан заяасан ээжийгээ мөнх юм шиг сануузай
Эндүү тансаг бэлгээр эээжийгээ бүү хуураарай
Эрэвгэр шар даахийг чинь үнэрлэж байсныг сана даа
Цай цайныхаа дээжийг чиний төлөө өргөснийг
Цаг цагийн цалгианд чи л ганцаараа мэдэрнэ...
Subscribe to:
Comments (Atom)
-
Хэл хил мал гуравтайгаа байвал Хэн баян Монгол баян Хэл хил мал гурваасаа салбал Хэн эмгэнэлтэй Монгол эмгэнэлтэй... Тан...
-
Зөрүүд залуу цагийн минь зөгнөл зүүдэнд оролгүй Зөв буруу хоёрын минь зөрөг зөм дээр учрах гэж Гурван навчис дороо нуугдаж ургас...
-
Дуулга агсаж сэлэм эргүүлж Дайны талбарт дайчин эршүүд Хаан төрд хатан ухааныг цогцлоож Эхийн сүүн бүүвэйгээр хорвоог зөөлөлсөн ...



