2018/03/16

Урагшлах замд бүдчих үе бий ч

Итгэл найдвараа алдалгүй би

Уучлал, нигүүлслийг хүртэх болно...
...Авах зохистойг өгдөг нь шударга ёс

Хүртвэл зохихыг эс өгдөг нь өршөөл

Авах зохисгүйг ч өгдөг нь нигүүлсэл...
Тэсвэр тэвчээргүй тэд ямар хөөрхийлэлтэй вэ !

Агшин зуурт эдгэрдэг шарх байдаггүй шиг 

Ахиц гартал хүлээх бус уу ?


Нэлээн удаан хугацааны туршид өөртөө нэг янз, олны дунд бас нэг өөр дүр төрх

 гаргаж явсны эцэст аль нь чухам өөрийн үнэн дүр төрх болохыг мэдэхээ больж 

будилах хүн гэж байдаг...
Янаг дотно байх гэдэг ярвигтай нарин урлаг ажээ...
Албан тасалгаандаа илүү их цагийг өнгөрөөсөн ч болоосой гэж амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд боддог хүсдэг хүн хэр олон байдаг бол ?
Тайлагдаагүй уй гашуу, нөхөгдөөгүй гарз хохирлын гүн хөрсөнд уур хилэн цэцэглэдэг...

...хэн нэгний баатарлаг үйлсийг та нар магтан дуулж байна уу?

харин би та нарт түүний тухай эмгэнэлт жүжиг бичиж өгье...


Бузар мууг далдуур үйлддэг хорон санаат хүмүүсийг бүгдийг нь устгах шаардлагатай боллоо гэж бодъё. Тэгвээс сайн, мууг ялгагч шугам нь үнэн хэрэгтээ бидний хүн нэг бүрийн зүрхийг голоор нь хуваахад хүрнэ. Тэгэхээр ер нь  зүрхээ зүсүүлэхийг хүсэх хүн гарах уу даа ?


Замаар явахгүй залхуурч байж занганд оров

Зангаа хянахгүй онгирч байж сүйрэлд унав...

Ардын зүйр үгнээс

Ямар орчинд байна, та тэндээсээ сурдаг
Сурснаа та хийдэг

Хийгээд яг тэдэн шиг болдог
Хэн болсон бэ гэдэг чинь үр дагавар авчирдаг

Unknown author

2018/03/05



Аавын ачлалт охин үр
Амьдрал итгэлийн алтан оч

Алс холын гялалзах од
Ариун хайрын нандин зүрх

Энэрэлт ээжийн энхрий нялх үр
Энэ дэлхийг гийгүүлэх наран гэрэл

Эмжээр үгүй тэнгэрийг зааглах үүлэн солонго
Эрдэм ухааны онгодыг дуудах эмзэг сарнай...




 

2018/03/03




Мэргэдийн үгээр мэдлэг оюунаа тэлж, 
Мяндсан ухаанаар амьдралаа залж,

Аав Ээжийн ариун захиасыг санан, 
Амжилт ялалтын баяр бахдал руу тэмүүлж,

Ариун цагаан сэтгэлийн сүүн цацлаар 
Аз жаргалаар гэрэлтэж явахыг бэлэгшээе. 

Төрсөн өдрийн мэнд хүргэе !

2018/03/02


Цаг хугацаа холдох ахуйд
Цалгиж явсан нас бүдгэрч

Цайлган гэнэн сэтгэл инээд алсран одохуйд
Цагийн эрхээр маанийн 6 үсэг бувтнах нь олшромой...


Уулын цэцэгсийг таслахдаа 

Дахин ургах юм шиг л эндүүрч явж дээ

Ургах нарны хурц гэрлээс илүүтэйгээр

Үүлсийн сүүдрийг хөөж явсан гэнэн тэнэг нас...


... Хүн бүр өөрийн мөртэй

Хүсэл бүхэн өөрийн хязгаартай...


Дандаа дуул гэвэл дагахгүй би

Даруухан зөндөө яв гэвэл тэвчихгүй би...


Хүн чанар өрөвч нинжин сэтгэл ховордож
Өшөө хорсол залхаан цээрлүүлэлт элбэгшсэн энэ цагт

Өчигдрийн түүх өнөөдрийн ул болох ойртжээ...


Олуулаа хэмээн онцгойрох нас олон чиг
Одоо би ганцаараа гэж хэлэхэд гуниг дүүрэн

Хаа нэгтээ харвасан од шиг байснаас 
Хандах зүгтээ сэтгэлээрээ өнчирсөн нь...

... Хахир өвлийн хүйтэн жаварт

Хацар ам хайрагдах яахав ээ

Харин халуун зунаар хайрын цэцэг

Хагдарч байгааг үзэхийг үл хүснэм...

Өчигдөр миний мэндэлсэн өдөр
Өдөр бүр тохиох энгийн бус өдөр
Өтлөх насанд улам утга төгөлдөр болох 
онцгой нэг өдөр

Хаа нэгтээ хамт төрсөн хүмүүстээ
Хангалуун сэтгэлээр амьдраарай гэж ерөөнөм
Харин миний адармаатай амьдрал 
Хаа сайгүй давтагдаасай гэж үл хүснэм

 
 

Сувд унагаах нь заримдаа амархан гэж
Сувд урсгах нь заримдаа хэцүү гэж...

Сувд бол хүний сэтгэлийн хүсэл болой
Хүсэл нь зовлон жаргалаас хамаарах болой...


... Анхны бүхэн сайхан

сэтгэлд дэлбээлэх цэцэг сайхан

Бурхан 
бидэнд бүхнийг өгсөн
бүднээс бүхнийг авдаг
энэ дэлхийг хайраар гэрэлтүүлсэн
энэ хорвоог хагацлаар ухааруулсан
биднийг алдаа оноогоор дэнсэлсэн...

Энэ хорвоод эхийн сүү амтлан бүүвэйн дуунд уяран мэндлэж
Эрхи эргүүлэн хонх дамрын дуунд аргадан үдүүлж
Эх орны алтан хөс шоороонд үүрд нойрсон
Оюун санаа орон зайн ертөнцийн хязгааргүйд орших буюу...