2016/03/23
2016/03/12
Аян замын алтан тоос хөдөлгөж
Алс нутгаар би наснаасаа олон явлаа...
Алжаал тайлж бор хоног өнгөрөөх гэж
Айлын хаалгыг мөн ч олон татлаа.
Идээ умдаан нь элбэг сайхан атлаа
Ирсэн гийчинд тансаг ор засавч
Ихэмсэг хүйтэн цэмцгэр айл байх юм
Ийм айлд алжаал улам нэмэгдэх юм...
Хоол унд нь хомс ядуухан атлаа
Хоноцод дэвсэх илүү гудсаар маруухан ч
Ядаж хүлээсэн садан төрөл шиг айл байх юм
Яг тийм айлд ядаргаа бүрэн арилдаг юм...
2016/03/05
Хөшиг татсан сэрүүн бороонд
Хөлрөх адил цонхны шил
Усан дуслаар бөнжигнүүлэн
Уйлж байгаа ч юм уу даа
Хөгшид өвгийн маань эл хуль нутаг
Хөдөө сумын минь бөглүүхэн төв
Урьдын бага нас сэтгэлд орж
Уйлмаар ч байгаа юмуу би
Бороо хураар тэнгэр уйлахуй
Болор шил ч уйлдаг юмуу даа
Цонхыг уйлахад хүний сэтгэл ч
Цочирдож бас уйлдаг юмуу даа
Үүл, цонх, сэтгэл гурав
Үерлэх усан хэлхээтэй ч юмуу даа !
Subscribe to:
Posts (Atom)
-
БӨМБӨГ Аз жаргал чи Алаг бөмбөг шиг ойж бууна Атархан залуугаасаа би Чамтай хөөцөлдлөө. Хөлсөө дуслуулж Хөлөө цуцаанхан ...
-
Дуулга агсаж сэлэм эргүүлж Дайны талбарт дайчин эршүүд Хаан төрд хатан ухааныг цогцлоож Эхийн сүүн бүүвэйгээр хорвоог зөөлөлсөн ...
-
Амьдрал цаг хугацаанд захирагдах хэдий ч Суу билэг хэдэн зууныг дамнан яригдах юм...