2016/03/12


Аян замын алтан тоос хөдөлгөж 
Алс нутгаар би наснаасаа олон явлаа...
Алжаал тайлж бор хоног өнгөрөөх гэж 
Айлын хаалгыг мөн ч олон татлаа.
 
Идээ умдаан нь элбэг сайхан атлаа
Ирсэн гийчинд тансаг ор засавч
Ихэмсэг хүйтэн цэмцгэр айл байх юм
Ийм айлд алжаал улам нэмэгдэх юм...
 
Хоол унд нь хомс ядуухан атлаа
Хоноцод дэвсэх илүү гудсаар маруухан ч
Ядаж хүлээсэн садан төрөл шиг айл байх юм
Яг тийм айлд ядаргаа бүрэн арилдаг юм...

No comments: