2016/09/13


Навчис шаргалтан намар ирснийг 
Салхиний аясаар найган ганхах мододын дуунаас сонсохуйд
Нандин бүхнийг сэтгэлээс сэдрээх мэт 
Зүрхний гүнд эмзэглэнэ
Дуртай намраасаа холдож чадахгүйг би хэдий мэдэх ч
Дундаршгүй их амьдралын далайд
Зүг чиг юугаан олон ядах өчүүхэн навч адил хөвнөм...

No comments: