...Тэртээ алс холоос нисэн ирсэн
Тэр нэгэн бяцхан шувуу
Түүний дотор үүрээ засан
Тэндээ үүрд үлдэхээр шийджээ
Бяцхан тэр шувууны зүрхийг
Хайраар дутаалгүй дулаацуулж
Бяд муутай хөөрхөн хошуунд нь
Идээ будааг нь дөхүүлж
Бэрх хүнд байгалийн жам хууль
Буруу санаат, бузар араатны савраас
Өмгөөлөн хамгаалж
Хос жигүүрийн дэвэлтэнд нь хүч нэмэн түрэх
Хорвоогийн сайн муу амдралын ухааныг
Ялган таниулж
Хөдөлшгүй үндсээр бат бэх цайз барина гэдэгт
Хар сохроор итгэн дагах уу
Хайрын зөн совингоо дагах уу
Яагаад үлдэх болсон шалтгаанаа бодоод олохгүй ч
Яг одоо ширүүн салхи, хүйтэн аадар борооноос залхаж байна...
No comments:
Post a Comment