2016/09/30
2016/07/22
Эрхэм бичгийн хүмүүн хүндэт ах Дожпаламын Хурц таны бүтээлээс дурсахуй дор...
Хүйн холбоотой нутаг
Хилийн дээс давж салгуу ганцаар явахдаа
Хүйн холбоотой нутгаа бэтэг хагартал санадаг аа
Хэлгий уураг шиг зөөлөн хэдхэн чулууг нь атгачихаад
Хэний ч хүүгийн өмнө юмтай хүн шиг ханхалздаг аа
Хасагт хайрхан уулаа морь болгон үүрсүүлж
Харуй бүрийг зүсэн од шүүрч давхидаг аа
Халуу дүүгсэн өврийг нь манцуй болгон нөмөрчихөөд
Хага ташсан жаврыг цуу татан эрэмшидэг ээ...
Ээжийн хайр
Гуниг гунигаа хагацааж дурлалд чи бүдрэвч
Гуйлгаж туниж сурсан ээжийгээ нэг санаарай
Гал халуун дурлал ахиад чамайг соривол
Ганцхан заяасан ээжийгээ мөнх юм шиг сануузай
Эндүү тансаг бэлгээр эээжийгээ бүү хуураарай
Эрэвгэр шар даахийг чинь үнэрлэж байсныг сана даа
Цай цайныхаа дээжийг чиний төлөө өргөснийг
Цаг цагийн цалгианд чи л ганцаараа мэдэрнэ...
2016/06/08
Сайхан танилцсан хуурай дүү Өнөрбат маань хөгжлийн бэрхшээлтэй,
тэргэнцэртэй иргэдийн 1,5 км-ийн гүйлтэнд маш амжилттай оролцож
барианд орсонд баяртай байна.
Анх удаа орж байгаа бас тэргэнцэр нь нэлээн хуучирсан, дугуй муутай
манайхнаар бол монголчилж янзлаад унаж байгаа гэхэд сайн давхилаа...
Амжилт хүсье !
2016/05/26
2016/05/18
2016/05/11
Тэнэг намайг
Тэнгэр ниргэг
Тэнгэр газар хоёроо ялгахгүй бүдчин яваа би
Танхил чамайгаа таван үгээр
Таагүй угтан тунирхсандаа
Тун ч их гэмшин уйлнам...
Гэнэн намайг
Галт аянга ниргэг
Гал ус хоёроо ялгаагүй галзуурч дэмийрчээ би
Голын хайртай хонгор чи минь
Гадаад их далайн чанад руу
Гангар хун шиг нисэн оджээ...
2016/04/26
Зөрүүд залуу цагийн минь зөгнөл зүүдэнд оролгүй
Зөв буруу хоёрын минь зөрөг зөм дээр учрах гэж
Гурван навчис дороо нуугдаж ургасан гүзээлзгэнэ шиг
Гунигтайхан гоо дагина өнгө зүстэй өсөө юу даа
Учиръя гэж учраагүй чиний буруу ч юм уу
Учирснаа мартаж чаддагүй миний буруу ч юм уу
Уул уулын ойл шиг залуу насны оргил хавьд
Уруудах өгсөх хоёр ингэж таарах ч гэж дээ...
2016/03/12
Аян замын алтан тоос хөдөлгөж
Алс нутгаар би наснаасаа олон явлаа...
Алжаал тайлж бор хоног өнгөрөөх гэж
Айлын хаалгыг мөн ч олон татлаа.
Идээ умдаан нь элбэг сайхан атлаа
Ирсэн гийчинд тансаг ор засавч
Ихэмсэг хүйтэн цэмцгэр айл байх юм
Ийм айлд алжаал улам нэмэгдэх юм...
Хоол унд нь хомс ядуухан атлаа
Хоноцод дэвсэх илүү гудсаар маруухан ч
Ядаж хүлээсэн садан төрөл шиг айл байх юм
Яг тийм айлд ядаргаа бүрэн арилдаг юм...
2016/03/05
Хөшиг татсан сэрүүн бороонд
Хөлрөх адил цонхны шил
Усан дуслаар бөнжигнүүлэн
Уйлж байгаа ч юм уу даа
Хөгшид өвгийн маань эл хуль нутаг
Хөдөө сумын минь бөглүүхэн төв
Урьдын бага нас сэтгэлд орж
Уйлмаар ч байгаа юмуу би
Бороо хураар тэнгэр уйлахуй
Болор шил ч уйлдаг юмуу даа
Цонхыг уйлахад хүний сэтгэл ч
Цочирдож бас уйлдаг юмуу даа
Үүл, цонх, сэтгэл гурав
Үерлэх усан хэлхээтэй ч юмуу даа !
2016/02/03
БӨМБӨГ
Аз жаргал чи
Алаг бөмбөг шиг ойж бууна
Атархан залуугаасаа би
Чамтай хөөцөлдлөө.
Хөлсөө дуслуулж
Хөлөө цуцаанхан гүйж хүрэхэд
Гарын үзүүрээс чи
Ганцхан ойгоод арилна.
Дээр дээр ойно
Дэндүү хол үсэрнэ
Дэвхрээд дэвхрээд чамд
Ихэнхдээн үл хүрнэ.
Хэрвээ би амрах гэж
Хэвтэх буюу суух юм бол
Хэзээ ч чи гүйцэгдэшгүй
Хэт хол арилна
Үүний учир элдэв
Үхэн хатан элдэв
Наран саранд элдэв
Насан туршдаа элдэв...
Чамайг гүйцсэнгүй...
Чадал одоо дуусчээ...
Subscribe to:
Posts (Atom)
-
Хэл хил мал гуравтайгаа байвал Хэн баян Монгол баян Хэл хил мал гурваасаа салбал Хэн эмгэнэлтэй Монгол эмгэнэлтэй... Тан...
-
БӨМБӨГ Аз жаргал чи Алаг бөмбөг шиг ойж бууна Атархан залуугаасаа би Чамтай хөөцөлдлөө. Хөлсөө дуслуулж Хөлөө цуцаанхан ...
-
...Танил байхаас ч илүү дотно санагдах Танхил нэгэн бүсгүйн нэр алдрыг Талархсан сэтгэлийн үзүүрт дэрвүүлэн Түмэн мөрөөдлийн ...