Хүйтрэх, дулаарах тэнгэрийн явдал
Хүний санаснаар болсонгүй гэж
Дэмий ч гэсэн сэтгэлээ засаж
Дээшээ хялалзан хялалзан муулцгаана.
Орчлонд хүн гэдэг амьтан
Овилго муутайгаараа гаргууд билээ
Хэрвээ тэнгэр хүний санаагаар загнах юм бол
Хэдийнээ энэ ертөнц сөнөх буй заа.
1977-IX-05
No comments:
Post a Comment