2016/01/05


Түгжрээ

Түм түжигнэж түгжирнэ
Түлхэлцэж хөлхөлцөж түгжирнэ
Цаг хугацаатай уралдан түгжирнэ
Цааш нааш сэлгүүцэн түгжирнэ
Амжиж хүрэхийн төлөө түгжирнэ
Аахилж уурлан түгжирнэ
Түмэн олныг түгжсэн түгжээ
Түг түмэн одод нойрсох цагт л сая нээгдэнэ

Тархины түгжрээ биш л бол
Тайван амгалан тэсэж өнгөрөөе дөө та минь...

No comments: