2016/01/19


Өөрийнхөө хайр сэтгэлийн тухай
Өвөөгөөсөө очиж битгий асуу.
Ээдрээтэй дурлалынхаа учрыг
Эмээгээсээ битгий шалгаа.

Аль хэдийн тэд чинь үздэгээ үзэж
Алддагаа алдаж онодгоо оносон юм.
Орчлонг тэд, бидэнгүйгээр туулсан юм.
Ойлгодог, шийддэг цаг нь өөрсөнтэй нь цуг одсон юм.

Өнгөрсөн хаврын нарыг авчирч
Өнөө зуны цэцгийг ургуулж болохгүй.
Өчнөөн зам туулсан их нүүдлийг зогсоож
Өөрийнхөө ачааг чи, хүнээр чирүүлж болохгүй...

No comments: