2016/01/15


Зуун зууны өнгөрөөсөн буурал уул
Зургийн морины дэл шиг сүмбэрлэнэ
Хагас зууныг ч наслаагүй би тэгэхэд
Хашин морины сүүл шиг унжиж болох уу даа?

Эрин галавыг элээсэн Хэрлэн мөрөн
Эрэг дүүрэн урссаар байна
Энэхэн залуу насандаа би тэгэхэд
Эрмэлзэл зорилго үгүй ширгэж болох уу даа?...

Р.Чойном

No comments: