Нэг удаа би нэлээн хол явж билээ...
Нэг удаа би нэлээн хол явж билээ
нэрийг нь сайн мэдэхгүй нэгэн газар очиж билээ
Яралзсан цагаан шүд
Ялигүй нүүрс шиг бараан дүр
Яг л багын үзсэн киноны үйл явдал мэт...
Ганцаараа би тэд нарт содон
Ганцхан надад тэд нар сонин
Чайна чайниз хэмээн дуудахад нь
Чангаар би харин Монголиан монгол гэж хариулсаар...
Аан Анголиан гэж андуу сонсох нь
Арай ч дээ гэж надад инээд уур хүргэх нь холгүй
Цоглог гэгчийн алхах Монгол би
Цээж бардам гудамжаар алхална...
No comments:
Post a Comment