Өөртөө шивнэхүй...
Гадаа тэр үед цастай, тэсгим хүйтэн өвөл байсан
Гар барин уулзахад дулаахан орой байсан
Хальт өмнө нь харсан тэр охинтойгоо
Харц тулгаран танилцсан тэр үдэш.
Энэ бол 12 сарын тэр нэгэн үдэш
Энэ бол баярын тэр нэгэн үдэшлэг
Энэ бол амьдралын минь мартагдашгүй орой...
Газрын хамгийн хурдан хүлгийн уралдаан F1 шиг
/машины уралдаан...
ккк/
Галзуу хурдаар давхисан нисгэгч би
Гараанаас гарахдаа хүлгийнхээ моторыг
/зүрхээ хэлж байгаа
нь...ккк/
Газрын бартаа холыг туулах бензинээр дүүргэсэн эсэхээ
Ганц сайн шалгасан эсэхээ бүүр түүрхэн санах юм.
Үлгэр хүүрнэх цагаар
Үнэхээр их баярладаг багачууд шиг
Үйл явдал ид шидийн яриаг
Үг дуугүй шимтэн сонсох
Үе тэнгийн хүүхдүүд шиг
Цахим ертөнцөд
Цаг хугацаанд үл баригдан
Цаасан биш цахилгаан захидлуудыг
Цааш нааш бие биедээ шидэлцэн
Цэвэрхэн самбар дээр нэгэн хайрын түүхийг
Цав цагаан шохойгоор дурайлган бичвээ...
Даруйхан хэдэн сарын нүүрийг үзээд
Дандаа шидэлцэх цахилгаан захидалд
Дахиад нэг юм дутаад байгаа мэт санагдаж
Давраад бүр дугаарыг нь асуугаад үзэх үү хэмээн бодлоо...
Зүрхэнд үл мэдэг уянгалах тэрхүү дуу хоолойг
Зүүн баруун дэлдэнгээрээ зүгээр л сайн сонсох гэж
Зөв буруугүй дугаарыг чинь нэхэх
Зөрүүд бодол толгойг минь зовооно.
Захидлаар дамжин сэтгэлд минь хүрдэг
Зүрхний үгс чинь хэр сонсогдох бол гэхээс
Зөөлөн чихэндээ хоногшуулан хадгалахыг
Зөндөө их хүссэн би...
Зөөврийн гар утасны чинь
Зөөлхөн зөөлхөн эгшиглэх тэр дуу
Зүгээр л намайг догдлуулан баясгаж
Зүрхний цохилтыг минь хэдэн зуугаар нь хурдлуулваа...
Болзсон өдрөө тэр минь ирсэнгүй
Ярьсан өдрөө тэр минь байсангүй
Уулзах өдрөө тэр минь харагдсангүй
Утсаар ярьж инээмсэглэдэг тэр минь чимээгүй...
Гэнэт надад совин татах шиг болж
Гэгээн бодлуудыг минь таслах мэт харван орж ирлээ
Гэнэн тэр минь гэндээгүй байгаа даа
Өрөвчхөн тэр минь өвдөөгүй байгаа даа
Уяхан тэр минь уйлаагүй байгаа даа
Ухаантай тэр минь санаашраагүй байгаа даа гэж...
Чамайгаа ярьсан өдөр бүрт
Чамайгаа инээсэн цаг бүрт
Чамайгаа бодсон мөч бүрт
Чамайгаа харсан хором бүрт
Алтан нар илч гэрлээ цацах мэт сэтгэл минь гэрлээр гийдэг Хайрт минь...
Ухаан шаардсан энэ амьдралд
Унаж босоход минь
Зөв бурууг сорьсон энэ насанд
Зөөлөн хатуу ойчиход минь
Зөвт байдлыг ухааруулан тунхаглаж
Зүрхэнд тустай шударга үнэнийг өгүүлж
Гэм нүглийг илчлүүлж
Гэрэл гэгээг цацруулдаг
Нүүр нүүрээрээ тулан зогсож
Нүд нүдээ харан ярилцдаг
Чамдаа би баярлалаа...
Адармаатай энэ ертөнцийн амьдралаас
Айж би шантрахгүй ээ...
Нандин зүйлээ би олсоон
Насан туршдаа нандигнан хайрлана
Эрж байсан эрдэнээ би олсоон
Энэ насандаа энхрийлж явна
Үнэт чулуугаа би олсоон
Үнэнчээр хайрлаж амьдарна би...
Би чамд хайртай
No comments:
Post a Comment