2015/10/13



Мөн үү? гэдэг асуулт мөртлөө шалгалт давхцсан алдарт үгээрээ
Мунхаг намайг бишрүүлсэн нэгэн...

Монгол Ангол хоёр төстэй дуудагдах ч 
Арьс нүүр төрх нь алд дэлмийн зөрүүтэй хүмүүн болой...

Арьс нүүр төрх нь алд байтугай дэлмийн зөрүүтэй ч
Атгахан зүрхний өнгө нь ав адил хэмээв...

Атгахан зүрхний өнгө нь ав адил ч
Ам хэл амьдралын өнгө нь арай л ондоо болой
Бие хаа бусдын адил ч
Бичиг үсэг нь биднээс өөр ажгуу...


No comments: