2015/10/24





Шалгалтын бодол

Шалгалт өгөхөд шаггүй шүү...
Шамдан бэлдэхийг шаардана шүү
Шахалт дарамт ихдэнэ шүү
Шаардлагагүй олон асуулт толгойд эргэлдэнэ шүү

Асуулт болгон л адилхан харагдана шүү...
Анхаарч унших хэрэг гарна шүү
Алдаа мадаг амархан хийнэ шүү
Ангийн найзаасаа будаа идэх болно шүү

Өөрийгөө шүүмжлэх харамсал нь олшроно шүү
Өрөөлд атаархах бодол нь ихсэнэ шүү
Өнөөдрөөс эхлэн хичээх хүсэл нь оргилно шүү
Өгөөд гарсны хойно өнөөх бодлууд нь мартагдана шүү...

No comments: