2015/10/20



Номонд дурлагч

Номонд дурлаж
Номоор амьсгалж
Номтой нөхөрлөж
Номоор заалгаж

Номыг хайрлаж
Номоор хооллож
Номыг дээдлэж
Ном солилцож
Номоор өвчилж
Номоор эдгээж
Номоор зугаацаж
Номтой хамт амьдарсаар...

Тэр номон дотор оршсоор
Ном түүнийг дотроо багтаасаар
Тэр номонд донтжээ
Номгүй бол тэр үхнэ...

No comments: