2016/01/25
Орших болтугай !
Тэмүүлэл нь хүсэл зоригийнх байг
Тэмцэл нь шударга үнэнийх байг
Бүтээл нь онгод хийморийнх байг
Баялаг нь бахдам хөдөлмөрийнх байг
Инээмсэглэл нь аз жаргалынх байг
Ихэмсэг нь итгэл төгсийнх байг
Хараа нь алс холынх байг
Хана нь бат бэх байг
Хайр нь чин зүрхнийх байг
Халамж нь халуун сэтгэлийнх байг
2016/01/19
Өөрийнхөө хайр сэтгэлийн тухай
Өвөөгөөсөө очиж битгий асуу.
Ээдрээтэй дурлалынхаа учрыг
Эмээгээсээ битгий шалгаа.
Аль хэдийн тэд чинь үздэгээ үзэж
Алддагаа алдаж онодгоо оносон юм.
Орчлонг тэд, бидэнгүйгээр туулсан юм.
Ойлгодог, шийддэг цаг нь өөрсөнтэй нь цуг одсон юм.
Өнгөрсөн хаврын нарыг авчирч
Өнөө зуны цэцгийг ургуулж болохгүй.
Өчнөөн зам туулсан их нүүдлийг зогсоож
Өөрийнхөө ачааг чи, хүнээр чирүүлж болохгүй...
2016/01/18
Хатсан талх мэрж, усан шөл оочивч
Харамсаж би бусад хүмүүст атаархдаггүй.
Хатуу бүхнийг бүтээж, дутуу бүхнийг гүйцээдэг
Хайрт түмэн минь цатгалан явбал би цатгалан
Гэтэл би өөрөө хоолны сайныг идэхдээ
Гэм хийсэн юм шиг сэтгэл жаахан зовдог.
Нарлаг эх орондоо илүү ихийг бүтээсэн атлаа
Надаас дор хооллож байгаа хүн
хаа нэгтээ байвал яана?!
2016/01/15
2016/01/11
ХҮН
Хөр цасан цавцайж, түлээ модгүй даарваас
Хөдсөн дээлийн оронд хөдсөн дээл нь болж
Хүндэт буурал ээжийгээ нөмөрлөхгүй юм бол
Хүү нь болж заяасны минь хэрэг юу сан билээ...
Хэл ам дэгдэж, манай гэрийг чиглэвээс
Хэрэм хананы оронд хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгүй юм бол
Амраг нь болж явсны минь хэрэг юу сан билээ...
Аюулт дайн дэгдэж, дайсан нааш өндийвөөс
Алтан хилийн нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгүй юм бол
Иргэн нь болж төрсний минь хэрэг юу сан билээ...
Хүнд бэрх цагт нь, хүнийхээ төлөө зовохгүй бол
Хүн болж төрсний минь хэрэг юу сан билээ !
Р.Чойном
Р.Чойном
2016/01/09
2016/01/06
Хаа газрын айлд ороход
Халуун цай, хоолоор дайлдаг
Харин би хүн төрөлхтнийг
Халх шүлгийн сайнаар дайлна
Сайн шүлгийг минь шилж байгаад
Сараар сонирхоно уу, жилээр сонсоно уу
Гайгүй нэрэлхэлгүй ирж бай та
Гагцхүү миний нас богинохон
Амьсгаа хураах өдрөө хүртэл
Ард овогтныг шүлгээр дайлах
Аз заяандаа би бахархсаар
Алдхан биеэ тамлаж яваа юм!
2016/01/05
Түгжрээ
Түм түжигнэж түгжирнэ
Түлхэлцэж хөлхөлцөж түгжирнэ
Цаг хугацаатай уралдан түгжирнэ
Цааш нааш сэлгүүцэн түгжирнэ
Амжиж хүрэхийн төлөө түгжирнэ
Аахилж уурлан түгжирнэ
Түмэн олныг түгжсэн түгжээ
Түг түмэн одод нойрсох цагт л сая нээгдэнэ
Тархины түгжрээ биш л бол
Тайван амгалан тэсэж өнгөрөөе дөө та минь...
Subscribe to:
Posts (Atom)
-
Хэл хил мал гуравтайгаа байвал Хэн баян Монгол баян Хэл хил мал гурваасаа салбал Хэн эмгэнэлтэй Монгол эмгэнэлтэй... Тан...
-
БӨМБӨГ Аз жаргал чи Алаг бөмбөг шиг ойж бууна Атархан залуугаасаа би Чамтай хөөцөлдлөө. Хөлсөө дуслуулж Хөлөө цуцаанхан ...
-
...Танил байхаас ч илүү дотно санагдах Танхил нэгэн бүсгүйн нэр алдрыг Талархсан сэтгэлийн үзүүрт дэрвүүлэн Түмэн мөрөөдлийн ...